Тавтай морилно уу

Манай компани нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэртээ экологийн цэвэр ус, мөс, бууз, банш, хуушуур, ангилсан махан бүтээгдэхүүн, гүн хөлдөөсөн ногоо, зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн  хэрэглэгчиддээ хүргэж байна.

Манай компанийн нэрийн бүтээгдэхүүнүүд хэдийнээ Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн танил болж, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олжээ. Үүний нэг тод жишээ нь 2006 онд “Гарын бууз” нь “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч өргөмжлөл, 2007 онд “Шүүдэр” нэрийн цэвэр ус бүтээгдэхүүнээрээ Монголын үндэсний  шилдэг 99 бүтээгдэхүүнд шалгарч “Үлэмжийн чанар” батламж хүртсэн явдал юм.

Эдийн засаг, хэрэглээний  өсөлтийг мэдэрч, Улаанбаатар хот болон  хөдөөгийн хэрэглэгчдийн  хүнсний хэрэглээг хангаж, хүнсний үйлдвэрлэлийн  бусад салбарт үйл ажиллагаагаа  өргөжүүлж, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологи бүхий үндэсний хэмжээний үйлдвэрлэл явуулах, эрүүл, чанартай, шинэхэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилготой ажиллаж байна.