Хэвлэх
PDF

Бидний тухай

Манай компани нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэртээ экологийн цэвэр ус, мөс, бууз, банш, ангилсан мах, махан бүтээгдэхүүн, гүн хөлдөөсөн ногоо, зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. Манай компанийн нэрийн бүтээгдэхүүнүүд хэдийнээ Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн танил болж, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олжээ.

Эдийн засаг, хэрэглээний өсөлтийг мэдэрч, Улаанбаатар хот болон хөдөөгийн хэрэглэгчдийн хүнсний хэрэглээг хангаж, хүнсний үйлдвэрлэлийн бусад салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологи бүхий үндэсний хэмжээний үйлдвэрлэл явуулах, эрүүл, чанартай, шинэхэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилготой ажиллаж байна.

Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр

Орчин үеийн техник технологи бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бууз, баншны үйлдвэрлэл нь мах шулах, ангилах, савлах гэсэн хэд хэдэн шат дамжлагатайгаар гарын бууз, гарын банш, цайны банш, хуушуур, мах, махан бүтээгдэхүүн зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд үйлдвэрлэдэг.

Түүнчлэн 2011 онд орчин үеийн бууз, банш үйлдвэрлэх машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, шинэхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна.

Бид бүтээгдэхүүнээ дээдийн дээд гурил, үхэр, хонины нэгдүгээр зэргийн махыг сонгон, гараар татан элдэв төрлийн амлагч хэрэглэлгүй уламжлалт аргаар үйлдвэрлэдэг онцлогтой.

Мөн эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүднээс хими-микробиологийн лаборатортоо бүтээгдэхүүний шат дамжлага бүрээс дээж авч, шинжилж баталгаажуулан хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.

Цэвэр усны үйлдвэрлэл

Манай компани цэвэр усны үйлдвэрлэлдээ ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи болох электродиализийн аппарат бүхий зургаан  давхар шүүлтүүртэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн.

Цэвэр усны үйлдвэр “Шүүдэр” цэвэр ус, 2 төрлийн савлагаатай мөс үйлдвэрлэдэг. Мөн гаргасан бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн дамжлага бүрээс сорьцын шинжилгээ авч үйлдвэрийнхээ лаборатортоо шинжилж хэрэглэгчдэд хүргэдэг.

“Шүүдэр” ус нь Нийслэлийн 366 жилийн ойд зориулсан шилдэг хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс “Нийслэлийн сүлд Хангарьдыг шошгон дээрээ хэвлүүлэх эрх”, МҮХАҮТ-аас зохиогддог Монголын үндэсний  шилдэг 99 бүтээгдэхүүнд шалгарч “Үлэмжийн чанар” батламж, “Эрүүл хүнс 2006” үзэсгэлэнгээс “Ард түмний хүнс” цом, өргөмжлөл тус тус хүртэж байсан.