Солонгос улсын мэргэжилтнүүд сургалт явууллаа

Солонгос улсаас ирсэн мэргэжилтнүүд Ханбүргэдэй компанийн хүнсний үйлдвэрийн ажилтан ажилчдад бууз, баншны шинэ технологийн 2011 оны 08-р сарын 17,18-нд /хоёр өдрийн/ сургалт явууллаа.

Эхний өдөр баншны машины үйл ажиллагаа болон тохируулга, бүтээгдэхүүний жигд, хэвийн гарцын талаар нарийвчилсан сургалт явуулж асуулт хариултаар өрнүүллээ. Дараагийн өдөр машин дээрээ дадлага хийсэн бөгөөд сургалт үр дүнтэй, өгөөжтэй болж өндөрлөлөө.

Бүтээгдэхүүний нэр төрөл олширлоо

2011 онд Солонгос улсын сүүлийн үеийн цагт 5000 ширхэг бууз, банш үйлдвэрлэх хүчин чадалтай машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэд хэдэн төрлийн хэв захиалж, түүн дээрээ туршилт явуулж амжилттай боллоо.

Кимчитэй бууз, жууцайтай болон луувантай банш зэрэг органик түүхий эд орсон шинэхэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ бэлэг бариад байна.