Хагас боловсруулсан
Хэвлэх
PDF

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Манай компани хагас боловсруулсан бүтээгдэхүүн гарын бууз, банш, ангилсан махны зэрэгцээ өрх гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх, үнэт цагийг хэмнэх үүднээс жигнэж хэрчсэн гурил, лууван, байцаа, төмсний саладны бэлдэц, төрөл бүрийн хэрчсэн ногооны цуглуулга, шарсан хуурсан мах, борц, бөөрөнхий мах, котлет зэргийг вакуумжуулсан савлагаатайгаар гаргадаг.

ХӨЛДӨӨСӨН НОГОО
Манай үйлдвэр нь орчин үеийн дэвшилт гүн хөлдөөгчөөр хөлдөөж бүтээгдэхүүний шим тэжээлийг алдагдуулалгүй, хэрэглэхэд хялбаршуулан бэлтгэсэн, эрүүл шинэ, эко нарийн ногоог савлан худалдаалдаг.


ЖИГНЭЖ ХЭРЧСЭН ГУРИЛ
Орчин үеийн завгүй амьдралд зориулан электродиализын аргаар гарган авсан цэнгэг ус, иодоор баяжуулсан давс, өндөгөөр уурагжуулсан онцлогтой гурилыг жигнэж, хэрчиж бэлтгэсэн.
КОТЛЕТ БӨӨРӨНХИЙ МАХ
Орос хоолны баялаг туршлага бүхий тогооч нарын хяналт, зааврын дор орчин үеийн технологийг ашиглан эрүүл чанартай орц найрлагаар котлет бэлтгэн худалдаалж байна. Энэхүү котлетоо гүн хөлдөөн, шим тэжээлийг удаан хугацаанд хадгалах боломжтой болгон вакумдаж 4, 6 ширхгээр савлан худалдаалдаг.